Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: Дорнод аймгаас тэргэнцэртэй марафон эхлүүлсэн Д.Батхуяг ахлагчтай багийнхан бариандаа орлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Д.Батхуяг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж шийдвэрлүүлэх, эрхийг нь бодит болгоё” уриан дор Улаанбаатар хот хүртэлх замыг тэргэнцэртэй туулан ирлээ.

Аялалын багийнхан энэ сарын 10-ны өдөр Дорнод аймгаас гарсан бөгөөд 20 хоногийн хугацаанд 670 км замыг тэргэнцэртэй туулан Улаанбаатар хотод өнөөдөр ирсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн болон тус газрын мэргэжилтнүүд угтан авч, санал сэтгэгдлийн сонслоо.

Энэ арга хэмжээ нь нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангаж, нийтийн бие тамирыг залуу үе, олон түмэнд түгээн дэлгэрүүлэх, монгол хүний бие бялдар, сэтгэлзүйн тэвчээрийг харуулсан, бусад хүмүүст үлгэр дуурайлал болсон, шийдвэр гаргагчид, олон түмний анхаарлыг хөгжлийн бэрхшээлийн салбарын зүг хандуулж чадсан зэрэг олон талын ач холбогдолтой ажил болж байна.

Хэнтий аймгийн нутагт энэ сарын 8-нд бүртгэгдсэн тарваган тахал өвчний талбарын тархвар судалгааг хийхийг зөвлөжээ
Хэнтий аймгийн нутагт энэ сарын 8-нд бүртгэгдсэн тарваган тахал өвчний талбарын тархвар судалгааг хийхийг зөвлөжээ
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.