Говь-Алтай аймгийн Цээл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор 1 иргэн нас барсан байна. Тодруулбал, өнөөдөр 10-11 цагийн орчимд Цээл сумаас 50 км зайд Дэрстэй багийн нутаг Хүн толгойтын эхэнд тарваган тахлын сэжигтэй 1 иргэн нас барсан ба ойрын хавьтагч олонтой байх эхний мэдээлэл ирж байна.
Сумын онцгой комисс өнөөдөр шуурхай хуралдаж хөл хорио тогтоосон ба аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Зооноз судлалын төвийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллахаар тус багийн газар руу хөдөлсөн ба яг одоогийн байдлаар ажлын хэсэг замдаа явж байгаа тул мэдээлэл байхгүй байна.
Эх сурвалж: Сумын Онцгой Комисс