Нүүрсний сонсголыг зохион байгуулах Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар тус хорооны даргыг сонгосон юм.
Тодруулбал, Хянан шалгах түр хорооны даргад С.Ганбаатар өөрийгөө, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нэр дэвшүүлснээс ажлын хэсгийн гишүүдийн 55.6 хувийн саналаар Х.Нямбаатарыг түр хорооны даргаар сонголоо.
Сануулахад, тус хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт экспортын үйл ажиллагаа болон бусад бараа үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах иргэд олон нийтийг мэдээллээр хангах хяналт шалгалтын тайланг УИХ-ын намрын чуулганд танилцуулах үүрэг бүхий хянан шалгах түр хороо юм.