Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: С.Ганбаатар нүүрсний пирамидын орой дээр нь байгаа толгойлогчтой хөтлөлцөөд орон нутгаар яваад байгаа шүү дээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар Нүүрсний сонсголыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд 72.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

УИХ-аас хилийн боомтоор ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээлийг шалган тогтоох түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.

Хянан шалгах түр хорооны даргад С.Ганбаатар өөрийгөө, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нэр дэвшүүлсэн.

Тэгвэл хурлын үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Түр хороог сөрөг хүчин авч явах ёстой. Гэхдээ С.Ганбаатар гишүүний нэр орж ирж байгаад гайхаж байна. Нүүрсний пирамидын орой дээр нь байгаа толгойлогчтой хөтлөлцөөд орон нутгаар яваад байгаа шүү дээ" гэлээ.

Харин үүний хариуд УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Хэнтэй хөтлөлцөхөө би өөрөө мэдье. Би хараат бусаар ажиллаад ирсэн. Хүүхдийн асуултад ингэж л хариулъя" хэмээлээ.

Нүүрсний асуудлыг Хянан шалгах түр хорооны даргад С.Ганбаатар, Х.Нямбаатар нар НЭР ДЭВШЛЭЭ
Нүүрсний асуудлыг Хянан шалгах түр хорооны даргад С.Ганбаатар, Х.Нямбаатар нар НЭР ДЭВШЛЭЭ
 
Х.Баттулга 2006 онд нөөц нь батлагдсан ордыг авах Хятад худалдан авагч олж өгөхийг Daewoo international Corporation компаниас хүсэж байжээ