Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шарын голын усанд сэлэхээр орсон гурван иргэний нэг нь живж, амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн “Шар”-ын голын усанд гурван хүн сэлэхээр орсон боловч нэг нь живж, амь насаа алджээ.

Тодруулбал, энэ тухай дуудлага мэдээлэл наймдугаар сарын 23-ны өдрийн 14:28 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид иргэн М /47 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг наймдугаар сарын 26-ны өдрийн 07:10 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 12:10 цагт осолдсон газраас хойд зүгт 19 км-т, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын гуравдугаар багийн “Цагаандаваа” гэдэг газарт “Орхон” голын усны мандлаас цогцсыг олж, гарган Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

СХДЭМТ: “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлье“ өдөрлөгийг зохион байгууллаа
СХДЭМТ: “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлье“ өдөрлөгийг зохион байгууллаа
 
А.Ишдоржид 12.1 жилийн ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасжээ
А.Ишдоржид 12.1 жилийн ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.