Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурван настай хүүгийн ээж Зөрчлийн хуулиар 300 мянган төгрөгөөр торгуулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 26 секунд

Энэ оны гуравдугаар сарын 08-ны өдөр ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулсан гурван настай хүү ГССҮТ-д ухаангүй байдалтай хүргэгдэн ирсэн байдаг. Одоогоор хүү Турк улсад эмчлүүлж байгаа хэдий ч биеийн байдал нь хүнд байгаа юм.

Тэгвэл хүүгийн ээжийг тухайн хэрэгт яллагдагчаар татах саналаа цагдаагийн байгууллагаас прокурорт хүргүүлсэн ч прокуророос татгалзсан байдаг. Улмаар хүүгийн ээжийг бага насны хүүхдийн дэргэд архидан согтуурсан хэмээн Зөрчлийн хуулиар 300 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 6.20.7-д "Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" хэмээн заажээ.

Харин хүү ухаан орж, нүдээ нээсэн ч юм харахгүй мөн саажилттай байгаа ба дараагийн эмчилгээнүүд хийгдэж буй аж. Иймд хүүгийн ар гэр Монголын ард түмнээсээ дахин хандивын аян эхлүүлж, эмчилгээний зардалд хандив үзүүлэхийг хүссэн юм.

Дансны дугаар: Хүүгийн аав М.Цогтбаатар 5434121006 /Хаан банк/

Өнөөдрийн байдлаар манай улсад 600, 814 жуулчин ирсний 92,722 нь БНСУ-ын иргэд байна
Өнөөдрийн байдлаар манай улсад 600, 814 жуулчин ирсний 92,722 нь БНСУ-ын иргэд байна
 
С.Энхболд: П.Батчулуун эмч маш олон гэр бүлд амьдрал бэлэглэсэн. Тангарагтаа үнэнч энэ хүн цаашид хэдэн арван гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэх байсан бол