Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв аймгийн Мөнгөнморьт суманд боом өвчин хүнээс илэрсэн нэг тохиолдол бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Төв аймгийн Мөнгөнморьт суманд энэ сарын 21-нд малын боомын өвчлөл бүргэгдсэн голомтоос нэг хүн боомын халдвар авч өвчилсөн болох нь наймдугаар сарын 23-ны өдөр ЗӨСҮТ-д хийгдсэн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Үүнтэй холбогдуулан уг тохиолдлыг Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлаж, эмчилгээ хийгдэж байгаа аж.

Мөн голомтын тандалт судалгааг өргөжүүлэн, халдварын эх уурхай, халдвар дамжих хүчин зүйлсийг тогтоон, голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийгдэж байна. Тус суманд 2023 оны 08 дугаар сарын 21-нд сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоогоод байна.

БООМ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ:

Боомоор өвчилсөн, үхсэн мал амьтан, тэдгээрийн сэг зэм, боомын үүсгэгч агуулсан хөрс өвчний эх уурхай болдог. Тиймээс шалтгаан нь тодорхойгүй болон боомоор үхсэн малыг өвчихгүй, махыг ашиглахгүй, өвчтэй малын хашаа, хороо, өтөг бууцтай харьцахгүй байхыг зөвлөж байна.

“Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцох “Тэргэнцэртэй Сэлэмний“ баг тамирчдын визэд “зорилго тодорхойгүй“ гэх үндэслэлээр татгалзсан хариу өгчээ
“Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцох “Тэргэнцэртэй Сэлэмний“ баг тамирчдын визэд “зорилго тодорхойгүй“ гэх үндэслэлээр татгалзсан хариу өгчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд