Хичээл сургууль эхлэх үед нийслэлийн авто замын түгжрэл эрс нэмэгддэг. Авто замын түгжрэлийн бууруулах зорилготой холбогдох албан тушаалтнууд наймдугаар сарын 26-наас эхлэн 20 хоногийн турш тэгш, сондгой дугаараар автозамын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан.
Уг шийдвэрт иргэд болон жолооч нар ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Иргэдийн төлөөлөл:
" Тэгш, сондгой дугаараар авто замын хөдөлгөөнд оролцуулах нь ямар ч нэмэргүй гэж бодож байна. Бүгд л хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэлийг цуглуулах гээд дүрэм зөрчөөд л явж байгаа шүү дээ"
"Түгжрэл бууруулах зорилготой нэг өдөр яваад нэг өдөр өнжхөд болохгүй зүйл ч байхгүй л дээ. Өдөр болгон зам дээр түгжрэл үүсгэж байснаас нэг өдөр нь хөдөлгөөнд оролцохгүй байсан нь зүгээр байх. Дугаараар хязгаарлхаас гадна замын зохион байгуулалт бүтэцтээ анхаарвал сайн байна"
"Тэгш сондгойгоор зорчуулснаар нийслэлийн түгжрэл буурна гэдэг худал зүйл. Үүний оронд замын урсгал, бүтцэд анхаарах нь зөв байх"
"Энэ зохицуулалтыг зөв гэж бодож байна. Гэвч цааш үргэлжлүүлэн энэ шийдвэр хэрэгжвэл хүүхдээ сургууль, цэцэрлэгт өдөр болгон хүргэж өгдөг хүмүүст хүндрэл гардаг" гэв.
Ийнхүү дээрх шйидвэрт олон нийт өөр өөрийн үзэл бодлоо илэрхийллээ. Тэгш, сондгойгоор зорчих нь хэдий түгжрэлийг түр хугацаанд бууруулах ч гэсэн зам төлөвлөлтийн ажил дээр илүү анхаарах шаардлагатай байгааг иргэд онцоллоо.