Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар 1000 хоногийн ажлаа тайлагнаж, нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй санал зөвлөлдөх үеэрээ ШУТИС-ийг Шархад руу, АШУҮИС-ийг Амгалан руу, СУИС-ийг Сэлбэ рүү, МУБИС-ийг Ханын материал руу их, дээд сургуулиудаа хэдэн тийш нь гаргах нь төвийн дүүргийн төвлөрлийг сааруулах хамгийн зөв шийдэл гэж үзэж байгаагаа хэлсэн юм.
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа тул Нийслэл хотын хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн нь илт. Түгжрэл үүсгэж буй гол шалтгаануудын нэг нь их, дээд сургуулиуд хотын төвд байрлалтай гэж албаны хүмүүс үзэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан их, дээд сургуулиудыг хотын зах руу нүүлгэн шилжүүлэх талаар оюутнуудын байр суурийг тодрууллаа.
Оюутны төлөөлөл: Г.Төгөлдөр
“Нэг талдаа оюутнуудын гэр сургуулиасаа холдох асуудал гарч ирнэ. Гэвч машинтай оюутнууд түгжрэлд нөлөөлдөг болохоор их, дээд сургуулиудыг нүүлгэх нь зөв гэж бодож байна” гэлээ.
Оюутны төлөөлөл: Г.Урангоо
“Их, дээд сургуулиудыг хотын зах руу биш өөр аймаг руу нүүлгэсэн нь илүү тохиромжтой гэж бодож байна. Үүнийгээ дагаад хөдөө орон нутгууд хөгжих боломжтой. Хүүхэд, залуус өөрсдийн боловсролын төлөө их, дээд сургуульд сурахаар ирэх нь ойлгомжтой. Тиймээс хичээл орохоор маш их түгжирдэг. Хотын зах руу нүүхыг бол дэмжихгүй” гэв.
Оюутны төлөөлөл :Б.Эмүжин
"Зөвхөн оюутнууд түгжрэлийг бий болгоддоггүй. Ихэнх оюутнууд алхах эсвэл дугуйгаар явдаг"
“Их, дээд сургуулиудыг хотын зах руу нүүлгэхийг зөв гэж бодохгүй байна. Зөвхөн оюутнууд түгжрэлийг бий болгоддоггүй. Ихэнх оюутнууд алхах эсвэл дугуйгаар явдаг. Томчууд л машинаар явдаг болохоор оюутнуудыг ийш тийш нь нүүлгэсэн ч түгжрэл буурахгүй гэж бодож байна” гэв.
Оюутны төлөөлөл А.Балжинням:
Дан ганц оюутнууд түгжрэл үүсгээд байгаа биш. Замын дэд бүтэц л түгжрэл бууруулахад нөлөөлөх байх. Их сургуулиудын байршилтай бага зэрэг холбоотой. Гэвч их, дээд сургуулиудыг хотын зах руу нүүлгэхыг зөв гэж үзэхгүй байна. Оюутнуудын сурах хүслийг хязгаарлана гэж бодож байна” хэмээлээ.
Оюутны төлөөлөл: М.Доржнасан:
“Нийслэлийн Түгжрэл нь замын бүтэц , зохион байгуулалтаас хамааралтай гэж бодож байна. . Оюутнууд бол тодорхой хэмжээнд нөлөөлдөг ч гэсэн их, дээд сургуулиудыг хотын захаар барих нь буруу гэж бодож байна. Гэр болон сургууль нь хэт хол болвол оюутнуудад сурахад хүндрэлтэй болох байх” гэв.
Х.Түмэнжаргал