Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын “Луна-25” станц сар мөргөж сураггүй болов

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

Зөвлөлтийг залгамжлагч ОХУ-ын сансрын анхны үйл явдал болох сарын эсрэг талд өнөөдөр зөөлөн газардах ёстой байсан "Луна-25" станцын буух тойргийг буруу тооцоолсноос сарын гадарга мөргөж сөнөжээ. Энэ сарын 18-нд Москвагийн цагаар 14:57 минут орчимд холбоо тасарч 19,20-ны өдрүүдэд уг төхөөрөмжийг хайж хобоо тогтоохыг оролдсон ч үр дүнд хүрээгүй байна.

"Сансрын хөлөг сөнөсөн шалтгааныг тогтоох асуудлыг тусгайлан байгуулагдсан яамд хороодын комисс шийдвэрлэх болно" гэж "Роскосмос"- оос гаргасан албан ёсны мэдээлэлд дурдсан байна.

"Луна-25" станцыг энэ сарын 11-нд "Восточны" сансрын буудлаас хөөргөсөн юм. Энэхүү төсөл нь эхэлсэн цагаасаа эхлэн Оросын авлига, хүнд суртлаас үүдсэн техникийн болон санхүүгийн асуудалтай тулгарч эхэлсэн бөгөөд анх энэ төсөл "Луна-Глоб" нэртэй байсан билээ. 2005 онд эхэлж 2014 онд нисгэхээр төлөвлөж байсан ч есөн жилийн дараа л сая нэг юм сар руу хөөрсөн аж.

Х.Ганхуяг: Барилга орон сууцыг зураг төслийн дагуу хийх процессыг хуульчлах шаардлагатай
Х.Ганхуяг: Барилга орон сууцыг зураг төслийн дагуу хийх процессыг хуульчлах шаардлагатай
 
Хувьцааны мөнгөө  ирээдүйд хэрэглэхээр 19154 иргэн санал гаргажээ
Хувьцааны мөнгөө ирээдүйд хэрэглэхээр 19154 иргэн санал гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.