Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Гэрээсээ согтуу гарч яваад сураггүй болсон эрэгтэйг эрэн хайж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Дорнод аймаг, Баян-Уул сум. Бэрх багийн Шинэстэй гудамжнаас наймдугаар сарын 14-ний өдрийн 20:00 цагийн орчим иргэн Б нь гэрээсээ согтуу гарч яваад сураггүй болсон байна. Орон нутгаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд "Улз" голын усанд осолдсон байж болзошгүй тул дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг сумын Засаг даргын Тамгын газраас наймдугаар сарын 21-ний өдрийн 15:50 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид тус сумын харьяат иргэн Б /52 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 16:10 цагт сумын төвөөс эхлүүлж, сумын төвөөс зүүн хойд зүгт 42 км-т Бэрх багийн "Мянган нарс" гэдэг газар хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:22 цагт түр зогсоосон. Наймдугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.

ПРОКУРОР: Тэсэлгээний ажилд зориулагдах ёстой эмульсийн тэсрэх бодисыг хууль бусаар тээвэрлэсэн хэрэгт мэдэгдэл бичиж хүргүүллээ
ПРОКУРОР: Тэсэлгээний ажилд зориулагдах ёстой эмульсийн тэсрэх бодисыг хууль бусаар тээвэрлэсэн хэрэгт мэдэгдэл бичиж хүргүүллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд