Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮСХ: Жилийн хугацаанд гурилын үнэ 69.3 хувиар, Атар талхны үнэ 43.5 хувиар нэмэгджээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 34 секунд

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний долоон сарын статистик үзүүлэлтүүдийг Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцууллаа.

Тэрбээр "Инфляцад голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүнийг нэрлэж байна. Тухайн 10 бүтээгдэхүүний үнийн өсөлт нийт инфляцын 45.3 хувийг эзэлжээ. Талх, гурил, будааны үнэ жилийн 32.3 хувийн өсөлттэй буюу нийт инфляцад 2.2 нэгж хувийн нөлөө үзүүлсэн, бол хувцас бөс бараа, гутлын үнэ жилийн 11.1 хувь өсөж, инфляцад 1.3 хувиар нөлөөлсөн" хэмээв.

Тэгвэл долдугаар сарын байдлаарх голлох нэр төрлийн барааны үнэ өмнөх оны мөн үеэс хэдэн хувиар өссөнийг харуулъя:

  • ястай хонины махны килограммын дундаж үнэ 15.3 мянган төгрөг болж, жилийн 23.7 хувиар,
  • ууттай гурилан боовны үнэ 6,000 төгрөг болж 29.3 хувиар,
  • үхрийн цул махны килограммын дундаж үнэ 21,675 төгрөг болж жилийн 27.6 хувиар,
  • үхрийн ястай махны килограммын дундаж үнэ 19,000 төгрөг болж 25.9 хувиар,
  • нэг килограмм нэгдүгээр зэргийн гурилын үнэ 2,391 төгрөг болж жилийн 69.3 хувиар,
  • гуанзны хоолны дундаж үнэ 9,786 төгрөг буюу 28.8 хувиар,
  • атар талхны үнэ 2,443 төгрөг болж 43.5 хувиар тус тус өсжээ.
“Улаанбаатар-2023” Зүүн азийн залуучуудын наадмын жүдо бөхийн тэмцээн эхэллээ
“Улаанбаатар-2023” Зүүн азийн залуучуудын наадмын жүдо бөхийн тэмцээн эхэллээ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна