Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмгөөллийн “Анта Партнерс” ХХК иргэдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хуулийн зөвлөгөө өгч ажиллаж байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 41 секунд

Өмгөөллийн “Анта Партнерс” ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдсан, өмгөөлөл, хууль зүйн зөвлөх үйлчилгээг 11 жил үзүүлж ирсэн хуулийн фирм юм.

Тус компани 2022 онд үүсгэн байгуулагдсаныхаа 10 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хот болон Баянхонгор аймагт нийт 2000 орчим иргэн, хуулийн этгээдэд хууль зүйн үнэ төлбөргүй сургалт, зөвлөгөө өгөх өдөрлөгүүдийг нийт 4 удаа амжилттай зохион байгуулсан бол энэ жил уламжлал ёсоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх арга хэмжээг “Ариг банк” ХХК-тай хамтран зохион байгуулж байна. Иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг нь Улсын их дэлгүүрийн 1 дүгээр давхарт байрлах “Ариг банк”-ны тооцооны салбар болон 1,5 давхарт байрлах УИД салбарын үйлчилгээний танхимд өглөө 10.00 цагаас эхэллээ.

Иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмаг, хууль зүйн зөвлөгөөг мэргэжлийн хуульчаас авах боломж бага байгаагаас үүдэн, эд хөрөнгө, эрүүл мэнд болон сэтгэл санаагаараа хохирох, гэмт хэрэгт холбогдох асуудлууд багагүй гарч байгаа тул манай хуулийн фирмийн туршлагатай хуульч, өмгөөлөгч нарын баг маань нийгмийн хариуцлагын хүрээнд иргэн, хуулийн этгээдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирсэн билээ.

Хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх арга хэмжээний гол зорилго нь иргэд маань өөрсдийнхөө эрх ашиг нь хөндөгдсөн асуудлыг үүссэний дараа биш, харин үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлж, бизнесийн гэрээ хэлцлийг хуульд заасны дагуу байгуулах, аливаа зээлийн харилцааг үүсгэх, байр орон сууц худалдан авах, худалдах, захиалан бариулах, арилжаа хийх, эд хөрөнгөө бусдад шилжүүлэхийн өмнө холбогдох хууль тогтоомжийг судлах, мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авсны үндсэн дээр асуудлаа шийдвэрлэж байх нь чухал болохыг тус хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч нар онцгойлон зөвлөж байна.

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх арга хэмжээ 16:00 цаг хүртэл үргэлжлэх тул та бүхэн өөрсдөдөө тулгамдаад буй хууль зүйн асуудлаар мэргэжлийн хуульч нараас зөвлөгөө аваарай.

Хэнтий аймгийн нутгаар 15,0-26,0 мм их бороо орж цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрчээ
Хэнтий аймгийн нутгаар 15,0-26,0 мм их бороо орж цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.