Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Inel Zaisan village” хотхоны оршин суугчид гэдэсний халдварт өвчнөөр өвчилжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Inel Zaisan village" хотхоны оршин суугчид энэ сарын 01-ний өдрөөс эхлэн гэдэсний халдварт өвчин буюу цусан суулга өвчний халдвараар өвчилж эхэлжээ.

Тодруулбал, тус хотхоны оршин суугчид 7-14 хоног гүйлгэж, бөөлжиж, халуурсан байдалтай байгаа бөгөөд үүнийг ундны уснаас үүдсэн хэмээн үзэж, ундны усыг шинжилгээнд өгсөн байна. Гэвч орон сууцны контороос шинжилгээний хариуг өөрчилсөн байж болзошгүй гэх мэдээлэл тархсан бөгөөд Усны газрын шинжилгээгээр хотхоны гүний худгаас гурван төрлийн эмгэг төрөгч халдварт өвчний нян, бактери илэрсэн гэх шинжилгээний хариу гарсан байна.

Одоогоор оршин суугчид гаднаас цэвэр ус худалдан авч ундандаа хэрэглэж байгаа ба ойролцоогоор 250 орчим хүн халдвар авсан байж болзошгүй аж. Иймд Ubn.mn сайтын сурвалжлах баг тус хотхоны нөхцөл байдлын талаар тун удахгүй мэдээллийг хүргэнэ.

Монголын багш нарын 7 дугаар их хурлын шийдвэрийн хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ
Монголын багш нарын 7 дугаар их хурлын шийдвэрийн хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.