Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: Тарваган тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд ДӨРВӨН хүн нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 19 секунд

Сүүлийн үед тарваган тахлын тохиолд эрс нэмэгдэж, нийслэл хотод хоёр тохиолдол бүртгэгдээд буй. Тодруулбал, 2023 оны наймдугаар сарын 14-ний өдрийн байдлаар тарваган тахал өвчний нийт 8 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 2 тохиолдол батлагдаж, 6 тохиолдол нь үгүйсгэгдсэн.

Тэгвэл Ubn.mn сайт тарваган тахал өвчин гэж ямар өвчин болох хэрхэн халдварладаг мөн сэргийлэх арга зам, тоон статистик мэдээллийг нэгтгэн дараах инфографикийг бэлтгэлээ.

Тарваган тахал нь үхэлд хүргэх өндөр хоруу чанартай нянгаар үүсгэгддэг өвчин юм

Тарваган тахал өвчний үүсгэгч Yersinia pestis нь грам сөрөг зууван хэлбэртэй, аналины будгуудаар хоёр туйл нь тод будагддаг, үр үүсгэхгүй хөдөлгөөнгүй савханцар байдаг байна.

Тарваган тахал өвчин нь агаар дуслын замаар халдварладаг аюулт өвчин

Мөн тарваган тахал өвчнөөр гэрийн тэжээвэр амьтдаас тэмээ өвчлөх тохиолдол байдаг. Тарваганаас үүдэлтэй тарваган тахлын голомтын улиралчлал дөрөвдүгээр сараас сэргэн идэвхжиж, 8-9 сард идэвхжлийн оргил үедээ хүрч 10-р сарын дунд үеэс намжмал байдалд ордог.

Баруун аймгуудын нутгаар тарваган тахлын голомт өндөр байна

Тарваган тахлын байгалийн голомттой бүс нутагт оршин суугчид, анчид, тарваганы түүхий эдтэй харьцагчид халдварт өртөх магадлал өндөр.

Дэлхий дээр 235 зүйл мэрэгч, туулай хэлбэртэн амьтад тарваган тахлаар өвчилдөг. Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг нь манай орны нутаг дэвсгэрт оршдог бөгөөд экологи-газар зүйн онцлогийг харгалзан тарваган тахлын байгалийн голомтыг уулт-хээрийн, тал-хээрийн, говь-хээрийн гэсэн үндсэн гурван хэв шинжид хуваадаг. Байгалийн голомтонд мэрэгч, туулай хэлбэртэн амьтад тарваган тахлын агуулагчийн үүргийг гүйцэтгэдэг ба хээрийн бүсэд араатан амьтад, мачин шувууд тодорхой хэмжээгээр оролцдог.

Тарваган тахлаар өвчилсөн бол тэр нь хариу үйлдэл үзүүлэхгүй

Өвчин угтал үегүй цочмог эхлэх ба дагжин чичирч богино хугацаанд 39-40 хэм хүрч халууран, толгой өвдөх, дотор эвгүйрэх, нүүр, нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг хордлогын шинжүүдээр илэрнэ.

Тарваган тахлаар өвчилсөн ч дахин халдвар авах эрсдэлтэй

Тарваган тахал өвчнийг бичил харах, ийлдэс судлал, нян судлал, молекул биологийн шинжилгээгээр оношилдог. Энэ өвчнөөр өвчилсөн ч дахин халдвар авах эрсдэлтэй.

2020-2022 оны хооронд тарваган тахлаар нийт 9 хүн өвчилсөн

Сүүлийн жилүүдэд тарваган тахлын тохиолдол эрс нэмэгдэж байна.

Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга бол ТАРВАГА АГНАХГҮЙ БАЙХ

Тарваган тахлын эмнэл зүйн хэлбэр,

  1. Арьс
  2. Булчирхай
  3. Уушги
  4. Үжил
  5. Гэдэс
  6. Залгиур хоолой

Он гарснаас хойш тарваган тахлын ХОЁР тохиолдол бүртгэгджээ

Лабораторийн шинжилгээнд сорьц дээжлэх, шинжлэх

  • Тарваган тахлын сэжигтэй өвчтөнөөс сорьц авахдаа эмнэлзүйн хэлбэрээс шалтгаална. Эмнэлзүйн аль ч хэлбэрийн үед өвчтөнөөс цус авна.
  • Арьсанд үүссэн эмгэг өөрчлөлт бүхий хэсгээс физиологийн уусмал шингээсэн ариун савхаар арчин авч, 0.5-1мл рН-7.2 бүхий физиологийн уусмалтай хуруу шилэнд хийнэ.
  • Булчирхайг спирт, иод, спирт гэсэн дарааллаар булчирхайн төвөөс зах руу нь арчиж, 0.5-0.7мл физиологийн уусмал бүхий тариурыг булчирхайн төв хэсэгт хатган шахаад буцааж соруулж авна. Цоорсон булчирхай, хатиг, шархнаас гожсон шүүдэс, үхэжсэн хэсгээс сорьц авч болно.
  • Уушгины хэлбэр буюу тахлын хатгалгын шинж тэмдэгтэй тохиолдолд өвчтнөөс цэр, залгиурын арчдас авна.
  • Үжлийн эмнэлзүйн шинж илэрсэн үед шинжилгээнд цус авна. Үүний тулд өвчтөний тохойн хураагуур судаснаас 5-6мл цусыг вакуум тенерт соруулан авч, ариун хуруу шилэнд ханыг дагуулан болгоомжтой юүлнэ.
  • Гэдэсний хэлбэрээр өвчилсэн хүнээс өтгөн, эсвэл шулуун гэдэснээс арчдас авна. Өвчтөний өтгөнөөс 30-50гр-ыг шилэн саванд эсвэл шулуун гэдсэнд ариун бамбарыг 6-7см гүнд оруулж арчиж авна.
  • Өвчтөнөөс антибиотик эмчилгээ дууссаны дараа халдваргүй болохыг баталгаажуулахааар 2 хоногийн зайтай 3 удаа эмнэлзүйн хэлбэрээс хамаарч сорьц аван шинжилнэ.

Цуглуулсан сорьцыг нян харах, нян судлал, ийлдэс судлал, молекул биологи, биологийн аргуудаар шинжилнэ.

Тарваган тахал өвчин нь хүнийг үхэлд хүргэх эрсдэлтэй бөгөөд тарвагыг 4-10 дугаар саруудад агнахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн уг өвчин нь агаар дусал, хоол хүнсээр халдварлах эрсдэлтэй тул иргэн та өөрийгөө болон ойр дотнын хүмүүс мөн бусад хүмүүсийг хамгаалахыг уриалж байна.

Төр, хувийн хэвшлийн хүрээнд автобусны эцсийн буудлуудыг ая тухтай болгож эхэллээ
Төр, хувийн хэвшлийн хүрээнд автобусны эцсийн буудлуудыг ая тухтай болгож эхэллээ
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.