Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн тээврийн 20 чиглэлийн маршрутад түр өөрчлөлт оруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Иймд тухайн замаар зорчдог нийтийн тээврийн 20 чиглэлд түр өөрчлөлт оруулахаар боллоо. Тухайн чиглэлүүд нь Токиогийн гудамж, Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж, Гэндэнгийн гудамжаар болон Бага тойруугаар тойрч үйлчлэх юм. Тодруулбал:

Токиогийн гудамжаар

Ч:7 Нисэх-МУБИС-Ард кино театр

Ч:28 Сэлх-7 буудал-Ард кино театр

Ч:29А Сэлбэ амралт-Сансар-Хөгжим бүжгийн коллеж-Өргөө амаржих газар

Ч:48 Зүүн салаа-Чингэлтэй дүүрэг-МУБИС

Ч:48А Зүүн салаа Шинэ зам /Хойгуур/-Чингэлтэй дүүрэг-МУБИС

Ч:51 3,4-р хороолол-МУИС-Дүнжингарав худалдааны төв

Ч:53 Яармаг-МУБИС

Ч:69А Зунжин худалдааны төв-Ард кино театр

ХО:2 Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв

Самбуугийн гудамжаар

Ч:8 Хайлааст-МУБИС-Цэцэг төв

Ч:23 Чингэлтэй /Зүрх уул/-МУБИС-Цэцэг төв

Ч:55 Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж

Ч:66 Зайсан - Цэцэг төв - 11-р хороолол

Бээжингийн гудамжаар

Ч:30 Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр

Ч:63 Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр

Ч:71 120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай

Гэндэнгийн гудамжаар

Ч:72 Богдхан амралт-Төв номын сан-МУБИС-Хөгжим бүжгийн коллеж

Бага тойруугаар

Ч:34 Шар хад-Сансар-Ард кино театр-ТЭЦ 3

Ч:57 Улаанчулуут-Их наран-МУИС

Ч:57Б Алтан овоо-Улаанчулуут-Их наран-МУИС чиглэлийн автобуснууд иргэдэд үйлчилнэ.

Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

“Толгойт, “Содон” хорооллын арын замыг Гэмтлийн эмнэлгийн төв авто замтай холбосноор Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 50 хувь буурна“
“Толгойт, “Содон” хорооллын арын замыг Гэмтлийн эмнэлгийн төв авто замтай холбосноор Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 50 хувь буурна“
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.