Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын газар чөлөөлөлт 95 хувьтай байгаа юм. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.БАЯРСАЙХАН "Гэмтлийн эмнэлгээс “Содон” хороолол, Толгойт хүрэх авто зам зургаан эгнээтэй, хоёр талдаа тойрогтой, гүүрэн гарцтай. Энэ зам ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна гэж тооцоолсон. Замын ажлыг “Монгол зам групп” ХХК гүйцэтгэж байна. 2024 оны зургаадугаар сард уг ажлыг хүлээлгэн өгч дуусгахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар хөрс хуулалтын ажил 10 хувьтай үргэлжилж байна. Мөн үерийн улмаас замын ажил удааширч байна. Авто замын шинэчлэл, засварын ажлуудыг наймдугаар сарын 15-н гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөсөн" гэсэн юм.
“Толгойт, “Содон” хорооллын арын замыг Гэмтлийн эмнэлгийн төв авто замтай холбосноор Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 50 хувь буурна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.