Сүүлийн жилүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал олон нийтийн анхаарал хандуулах сэдвийн нэг болсон. Тэгвэл 2019 оны тайлангаас үзэхэд дэлхий дахинаа 970 сая хүн буюу нийт хүн амын 8 хүн тутмын 1 нь сэтгэцийн эмгэгтэй амьдарч байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ. Үүнээс хамгийн түгээмэл тохиолдох эмгэг нь сэтгэл түгшилт, сэтгэл гутрал аж.
