Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Гүн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 37 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/-т “Гүн” нууранд нэг эрэгтэй хүн осолдож нас баржээ.
Энэ тухай дуудлага мэдээлэл наймдугаар сарын 08-ны өдрийн 15:27 цагт хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Т /24 настай, эрэгтэй/ нь нуурын усанд сэлэхээр ороод живсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 17:20 цагт анх осолдсон газраас зүүн хойд зүгт 7 метр зайд, 3.5 метр гүнээс цогцсыг олж гарган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчид шилжүүлэн өгсөн байна.