Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: “Аав охидын болзоо“ өдөрлөгөөр аавтайгаа цагийг өнгөрүүлэх гоё байна

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
5 минут 44 секунд

Өнөөдөр буюу 2023 оны наймдугаар сарын 8-ны өдөр олон улсын аавуудын баярын өдөр. Энэхүү баярыг дэлхий даяараа 1910 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бол Монгол Улс 2005 оноос эхлэн тэмдэглэж ирсэн түүхтэй.

Энэхүү өдөртэй холбогдуулан "Diamond Mind" академи нийслэлийн Хүүхэд, Гэр бүл, залуучуудын газартай хамтран "Аав охидын болзоо" өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ өдөрлөгт нийт 40 аав, охин оролцож байгаа бөгөөд охидтойгоо хэрхэн харилцаж, ойлголцох, нэг нэгэндээ захиа бичиж, сэтгэлээсээ ярилцах гэх мэт олон үйл ажиллагаанууд багтсан байна. Мөн мэргэжлийн гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтойгоороо онцлог юм.

"Diamond Mind" академийн үүсгэн байгуулагч Э.Хишгээ "Манай академи нь 21-р зууны хувь хүний хөгжлийн ур чадварыг өсвөр насны хүүхдүүдэд олгох зорилготой. Нас насных нь онцлогт тохирсон сэтгэл зүйгээ хэрхэн удирдах уу, харилцаа хандлагаа дээшлүүлэх, өөрийгөө илэрхийлэх чадварыг дээшлүүлэх гэсэн хүрээнд сургалт үйл ажиллагаа явуулдаг. Мэдээж хүүхдийг хөгжүүлэхэд эцэг, эхийн оролцоо хамгийн чухал учраас ээж, аав нартай нь хамт хөгжүүлэх зорилготой аав охины болзоо, ээж хүүгийн болзоо гэх өдөрлөгийг анх удаа зохион байгуулж байна.

Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран аав охидын хооронд дурсамж бүтээх, хүүхдийг илүү өөртөө итгэлтэй байлгах, аав охидын хоорондох халуун, дулаан хайр итгэл үнэмшлийг бий болгох зорилготой болзоог санаачилж амжилттай хэрэгжээд явж байна. Энэ өдөрлөгт аав, охин хоёр мөрөөдлийн самбараа хийх, ирээдүйд ямар мэргэжилтэй, ямар мөрөөдөлтэй хүн болохыг хүсдэг зэрэг аз жаргалтай цаг хугацааг өнгөрөөх боломжийг олгож байна. Бид маш их завгүй нийгэмд амьдарч байна. Гэхдээ хүүхдэдээ чанартай цаг гаргах цагийг олгож өгч байгаагаараа аавуудын баярыг гайхалтай өнгөрөөж байна.

Аав ээжүүд хүүхдүүддээ их анхаардаг болсон нь ажиглагдаж байна. Энэ өдөрлөгт оролцох хүсэлтэй эцэг, эхчүүд маш их байгаа" гэв.

Өдөрлөгт оролцож буй аав, охидын төлөөлөл "Би анх удаа охинтойгоо ийм өдөрлөгт оролцож үзэх гэж байна. Ажил мэргэжлийн шаардлагаас болоод ер нь гэр бүлдээ, охиддоо цаг зарцуулах нь бага. Өмнө нь огт аавуудын баярын талаар мэдээлэлгүй байсан. Би Нийслэлийн Онцгой байдлын газрын СБ дүүргийн 74-р ангид ажилладаг. Энэхүү өдөрлөгийг манай ажил охинтойгоо оролцох боломжтой юу гэсэн санал тавьсан. Би 2 охинтой. Том охин маань одоо 14 настай. Бага охин маань 7 настай. Охидуудтайгаа зөвхөн ажлаасаа тарж ирээд л хэдэн минут ярилцах боломж олддог. Өөр цаг зав гаргаж амждаггүй. Энэ өдөрлөгт хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцах талаар сэтгэл зүйн лекц болно гэж сонссон. Би хүүхдүүдтэйгээ харилцах тал дээр өөрийгөө муу гэж боддог. Ийм сайхан өдөрлөгийг зохион байгуулж байгаа хамт олонд талархаж байна" хэмээлээ.

Охин г. Нандин-Эрдэнэ: "Би аав, ээж хоёртойгоо их дотно. Аавуудын баяраар аавтайгаа цагийг өнгөрөөх гоё байна" гэв.

СБД-ийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн гэр бүлийн ахлах мэргэжилтэн Б.Саранхөхөө "Энэхүү өдөрлөгийг зохион байгуулснаараа гэр бүлийн үнэ цэнийг бий болгох, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, охидууд маань аавуудтайгаа цагийг өнгөрөөх дурсамжийг үлдээхээр энэхүү арга хэмжээг энэ жилээс эхлэн анх удаа зохион байгуулж байна. Нийслэлийн Хүүхэд, гэр бүл залуучуудын газраас 9 дүүргийн хэлтэс рүү удирдамж чиглэл хүргүүлсний дагуу дүүргийн хэмжээнд өнөөдөр СБД-т аавуудын баяраар зохион байгуулж байна. Дүүрэг болгон тус тусдаа өөр өөр өдөр зохион байгуулж байна. Өмнө нь хүүхэд, гэр бүл залуучуудын газраас аавуудын баярыг жил жилийн онцлог гарган зохион байгуулдаг байсан бол энэ жил "Diamond Mind" академитай хамтран зохион байгуулж байна. Цааш цаашдаа ч бас зохион байгуулагдах болно" гэв.

Өнөө үед өсвөр насны хүүхэдтэйгээ эцэг, эх хэрхэн харилцах вэ, хүүхдийн нас биеийн онцлог ямар байна вэ гэдэг тал дээр мэргэжлийн сэтгэл зүйн зөвөлгөө хэрэг болдог. Аливаа нэг баярыг энгийн баяр, хөөр болгон өнгөрүүлэхээс гадна гэр бүлийн харилцааны мэдлэгийг дээшлүүлж боловсрол олгох нь зүй юм. Тиймээс "Аав, охидын болзоо" өдөрлөгийн хүрээнд мэргэжлийн сэтгэл зүйч зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

Үерийн гамшгийн дараах сэргээн босголт, цэвэрлэгээний ажил үргэлжилж байна
Үерийн гамшгийн дараах сэргээн босголт, цэвэрлэгээний ажил үргэлжилж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.