Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын Заан Б.Бат-Өлзий: “Даншиг наадам-Хүрээ цам 2023” барилдах бөхчүүд өнгөтэй, сайхан харагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Монголын аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн "Даншиг наадам-Хүрээ цам 2023" шашин, соёлын наадам Хүй долоон худагт өнөөдөр эхэллээ. Тун удахгүй даншиг наадмын бөхийн барилдааны нэгийн даваа эхлэх гэж байна. Ийнхүү бид Улсын заан Б.Бат-Өлзийтэй ярилцлаа.

Тэрбээр, "Энэ жилийн даншиг наадам өнөөдөр эхэллээ. Тун удахгүй даншиг наадамд барилдах үндэсний 256 бөх болон Буриад 64, Өвөрмонголын 64 бөхийн барилдаан эхлэх гэж байна. Миний бие энэ жил зургаа дахь жилдээ оролцож байна.

"Даншиг наадам-Хүрээ цам 2023"-д барилдах бөхчүүд их өнгөтэй, сайхан харагдаж байна. Дараа дараагийн жилүүдэд миний бие Даншиг наадамд оролцоно. Түүнчлэн энэ жилийн даншиг наадам зохион байгуулалтын хувьд сайхан болж байгаа нь харагдаж байна" гэлээ.

СУРВАЛЖИЛГА: “Даншиг наадам-Хүрээ цам 2023” наадмын хоолны өнгө төрхийг “ArtGer” тодорхойлж байна
СУРВАЛЖИЛГА: “Даншиг наадам-Хүрээ цам 2023” наадмын хоолны өнгө төрхийг “ArtGer” тодорхойлж байна
 
Д.Амарбаясгалан: Хот хөдөөгийн тэгш бус байдлыг бууруулах, сургалтын чанар, технологи, инновацид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарна