Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Өнөө, маргаашдаа Өвөрхангайн хойд хэсэг, Төв, Сэлэнгийн нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 42 секунд

Өнөө, маргаашдаа Өвөрхангайн хойд хэсэг, Төв, Сэлэнгийн нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны 08 дугаар сарын 06-наас 08 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

6-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +32...+37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд ихэнх нутгаар хална.

Нэгүүн сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг суллаж, хилээр гарах эрхийг нь хязгаарлаж, яллагдагч нартай уулзахыг ХОРИГЛОЛОО
Нэгүүн сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг суллаж, хилээр гарах эрхийг нь хязгаарлаж, яллагдагч нартай уулзахыг ХОРИГЛОЛОО
 
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.