Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах хуучнаар "Амури" зочид буудал байсан 5 давхар барилгыг нурааж, 16 давхар зочид буудал барихаар үйл ажиллагаа нь эхлээд байгаа билээ. Тус баригдаж байгаа барилга ямар нэг стандартын шаардлага хангаагүй, явган хүний зам хаасан, ойр орчмын орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан, хөрсний нуранги үүссэн гэх гомдлын дагуу УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тус газар очиж, оршин суугчидтай уулзан нөхцөл байдалтай танилцаж уг барилгын ажлыг зогсоох хүсэлтийг БХБЯ-нд хүргүүлэхээр болсон.
Мөн тэрбээр "Хотын даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Амури" зочид буудлын шинэ барилгын ажлыг Хотын даргад танилцуулж, үйл ажиллагааг нь түдгэлзүүлэн шалгуулъя гэдэг хариу ирүүллээ. Ийнхүү нийслэлийн холбогдох албан тушаалтнуудад барилгын ажлыг зогсоож, шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах хүсэлт хүргүүлсэний дагуу үйл ажиллагааг нь түдгэлзүүлэн шалгахаар болж байна" хэмээсэн юм.