Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: Улаанбаатараас АНУ руу шууд нислэгтэй болсноор нислэгийн хугацаа 2-3 дахин буурч, тийзэд 1500 ам.доллар зарцуулах боломжтой БОЛНО

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 7 секунд

Манай сэтгүүлч АНУ-д ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж бараалхах үеэрээ хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжуудын талаар санал солилцсон юм. Тодруулбал, Монгол Улс, АНУ-ын хооронд олон жил яригдсан “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан бөгөөд энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогтоос тодрууллаа.

-Улаанбаатараас АНУ руу шууд нислэгтэй болох ажил эхлэхээр боллоо. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсаас АНУ руу шууд нислэгтэй болсноор үндсэндээ 12 цаг нисэх боломжтой. Өөрөөр хэлбэл, нислэгийн хугацаа хоёроос гурав дахин буурах бололцоотой болж байгаа. Мэдээж нислэгийн хугацаа багасаж байгаатай холбоотойгоор үнэ тарифын хувьд ч мөн буурна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатараас АНУ руу 3000-4000 ам.доллароор нисэж байгаа бол 1500 орчим ам.доллар болох боломжтой. Тиймээс Монголчууд маань АНУ руу хямд тийзээр богино хугацаанд нисэх боломжтой болно гэсэн үг. Мөн шууд нислэгтэй болох нь хоёр улсын эдийн засаг, худалдаа, бизнес, харилцаа сэргэхэд, хөгжихөд чухал нөлөө үзүүлнэ.

-Нислэгийн хувьд онгоц маш чухал шүү дээ. Онгоцны асуудлаа хэрхэн шийдэх вэ?

-Онгоцны хувьд МИАТ компани хоёр том онгоц авч байгаа. Учир нь шууд нислэг үйлдэхэд 10 гаруй мянган км ниснэ. Гэвч өнөөдөр Монгол Улсад байгаа онгоцууд арай нисэж хүрдэггүй. Тиймээс АНУ-ын шууд нислэгт зориулж, МИАТ компани эхний ээлжид BOEING 787 900 маркийн хамгийн сүүлийн үеийн орчин үеийн онгоцыг авсан. Наймдугаар сарын 10-ны өдөр эхний онгоц Улаанбаатар хотод бууна.

-Агаарын тээврээс гадна усан зам болон төмөр замаар хамтран ажиллахаар болсон. Энэ талаар мэдээлэл өгвөл?

-Тээврийн яамтай байгуулсан санамж бичгийн хүрээнд хоёр улс стратегийн түншлэлийг хөгжүүлэх улам бэхжүүлэх чиглэлээр тээврийн чиглэлээр хамтарч ажиллахаар болсон. Үүнд агаарын тээвэр, усан замын тээвэр, төмөр замын тээвэр, авто тээвэр зэрэг олон тээврээр хамтарч ажиллахаар санамж бичиг зурсан.

Энэ хүрээнд АНУ-аас эхний ээлжид "Тавантолгой төмөр зам" ХХК-д 16 зүтгүүр 11 дүгээр сард орж ирнэ. Өмнө нь бид АНУ-аас "Тавантолгой төмөр зам" ХХК-д зүтгүүр авч байсан түүх байдаг. Цаашид ч тус улсаас зүтгүүрүүд авах боломж нээгдэнэ.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

НҮБ-ын Энхийг сахиулах үйл хэрэгт Монгол Улсын оруулж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлжээ
НҮБ-ын Энхийг сахиулах үйл хэрэгт Монгол Улсын оруулж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.