Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхэллээ.
Энэ жилийн наадам Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших XIII зуун цогцолборт болж байна. Дэлхий нийтэд цар тахал дэгдсэн энэ үед наадмаа онлайнаар үзүүлж байна.
XIII зуун цогцолборт үндэсний их баяр наадмын нээлт, хүчит 512 бөхийн барилдаан, сур, шагайн харваа болно. Харин хурдан морины уралдаан Хүй долоо худагт явагдана.
Энэ жилийн наадмын нээлтийг Херо энтертайнментийн ерөнхий найруулагч Б.Баатар найруулжээ. ДЭМБ, ЭМЯ, УОК-оос өгсөн зөвлөмжийн дагуу XIII зуун цогцолбор болон Хүй долоон худагт иргэдийг нэвтрүүлэхгүй.
Гэрээсээ онлайнаар наадмаа үзэх боломжийг хангаж Монголын ТВ-үүдийн холбооны дөрвөн том баг үзэгчдэдээ шууд дамжуулан хүргэхээр болжээ.