Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Jet” скүүтерийг “хулгайлсан“ гэх эмэгтэй хэрэг хариуцах чадваргүй нөхцөл байдал ТОГТООГДЖЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 19 секунд

Бусдын гэрт зөвшөөрөлгүй орж, бичлэг хийн цахим орчинд нийтэлсэн “JET” скүүтерийн компанийг 2 сая төгрөгөөр ТОРГОСОН талаар бид мэдээлсэн. Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр “JET” скүүтерийн компанийн ажилтан Т нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий иргэний гэрт зөвшөөрөлгүй орж, дуу дүрсний бичлэг хийн, цахим орчинд нийтэлсэн. Энэ үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасан зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны дүрсний бичлэг хийх /1.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгагдаж байсан юм.

Улмаар тус компанийг 2 сая төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Харин скүүтерийг хулгайлсан гэх эмэгтэйд ямар арга хэмжээ авсан талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Жет компаний зүгээс гомдол гаргаагүй. Мөн холбогдогчийн зүгээс хэрэг хариуцах чадваргүй нөхцөл байдал тогтоогдсон" гэлээ.

Нийслэлийн үнэт цаасаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр дөрвөн, хөтөлбөрийг санхүүжүүлнэ
Нийслэлийн үнэт цаасаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр дөрвөн, хөтөлбөрийг санхүүжүүлнэ
 
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.