Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Завхан аймгийн Тосонцэнгэл, Баянтэс сумдад гарсан ой хээрийн түймрийг унтраажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Нарийн бургас гэдэг газар энэ сарын 29-ний өдөр ой, хээрийн гал түймэр гарч, тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 22:09 цагт цурамд оруулж, долоодугаар сарын 30-ны өдрийн 07:52 цагт бүрэн унтраасан байна.

Мөн Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн Бэрхийн-Үзүүр гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл долоодугаар сарын 29-ний өдрийн 16:54 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид, Баянтэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж долоодугаар сарын 30-ны өдрийн 12:35 цагт цурамд оруулж, 15:55 цагт бүрэн унтраажээ.

Иймд иргэд та бүхэн аялал зугаалгаар явахдаа ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна.

“Дунд“ голд живж нас баржээ
“Дунд“ голд живж нас баржээ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц