Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наршилтаас сэргийлэх ЗӨВЛӨМЖ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар аагим халуун үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд төвийн амйгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +24...+29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +23...+28 градус, өдөртөө +37...+42 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +33...+38 градус, бусад нутгаар шөнөдөө +14...+19 радус, өдөртөө +28...+33 градус дулаан байна. 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Ингээд наршилтаас сэргийлэх зөвлөмж хүргэж байна.

ТАТАР хамтлаг “Жаргалтай хос“ дуугаа дуучин Ч.Мишээлтэй шинэчлэн дуулжээ
ТАТАР хамтлаг “Жаргалтай хос“ дуугаа дуучин Ч.Мишээлтэй шинэчлэн дуулжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.