Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Ганхүүг ХНХЯ-ны ТНБД-аар томилжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 39 секунд

Засгийн газар өчигдөр хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргасан. Ингэхдээ эзгүй байсан ХНХЯ-ны ТНБД-ын томилгоог хийсэн байна. Тодруулбал, тус албан тушаалд БХБЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Ганхүүг томилсон байна. Тэрбээр сонгон шалгаруулалтдаа тэнцэж ийнхүү томилогдсон аж.

Сануулахад, ХНХЯ-ны ТНБД-аар ажиллаж байсан Г.Өнөрбаяр нь өнгөрсөн дөрөвдүгээр сард чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаар тус албан тушаалд хүн томилогдоогүй байсан билээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд ноцтой осол гарч, суудлын машинд зорчиж явсан 5 иргэн нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд ноцтой осол гарч, суудлын машинд зорчиж явсан 5 иргэн нас баржээ
 
Physical Asia шоуны оролцогч Ким Мин Жэ өнөөдөр шөнө манай улсад ирнэ
Physical Asia шоуны оролцогч Ким Мин Жэ өнөөдөр шөнө манай улсад ирнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.