Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд ноцтой осол гарч, суудлын машинд зорчиж явсан 5 иргэн нас баржээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 19 секунд

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутагт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, ачааны автомашин, суудлын автомашинтай мөргөлдөж суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 26-ны 21.00 цагийн орчимд аймгийн онцгой байдлын газарт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Ө-ын ND4250 загварын зүтгүүр, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан “Аука” загварын суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас суудлын автомашин шатсан байна.

Галыг 12 минутад унтрааж ажилласан ч суудлын автомашинд зорчиж явсан 5 иргэн нас барсан тул цогцсыг гаргаж 07.27-ны өдрийн 07:15 цагт Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгчээ.

Иймд орон нутгийн замд яваа жолооч та бүхэн болгоомжтой, сонор сэрэмжтэй явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Зургаан га газрыг НЗДТГ-т шилжүүлнэ
Зургаан га газрыг НЗДТГ-т шилжүүлнэ
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.