Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зургаан га газрыг НЗДТГ-т шилжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Орон сууцны 7 дугаар хороолол орчим нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд чөлөөлсөн газруудын судалгааг НЗДТГ-ын дарга И.Баатархүү танилцууллаа.

Тодруулбал, Нийслэл дэх гэр хорооллын газар чөлөөлөх, орон сууцжуулах ажлыг зохион байгуулах журмаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 7 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг орон сууцжуулах, инженерийн шугам, сүлжээ, нийгмийн дэд бүтцийн зориулалтаар 13.2 га газрыг чөлөөлсөн. Үүнээс 7.2 га газрын эрхийг гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж, байгууллага, инженерийн шугам сүлжээ, авто зам, төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан шилжүүлсэн юм. Үлдсэн зургаан га орчим газар нь ямар нэгэн эзэмшигчгүйгээр газрын мэдээллийн санд бүртгэлтэй байсан. Үүнд инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас, авто замын барилга, байгууламж болон Дэнжийн мянгыг дулаанаар хангах хийн станцын барилга байгууламж барих зориулалтаар трасст өртсөн нэгж талбарууд багтаж буй.

Цаашид тус зургаан га газрыг бүртгэх, хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, газар эзэмших эрхийг НЗДТГ-т шилжүүлэх, нэгж талбаруудын судалгаа хийх асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн, дэмжив. Мөн тухайн газруудыг ямар зориулалтаар хэрхэн ашиглах талаар судалгаа хийх юм.

Угсармал орон сууцуудыг дулаалснаар III, IV хорооллыг дулаан, эрчим хүчээр хангах хэмжээний хэмнэлт хийх боломжтой
Угсармал орон сууцуудыг дулаалснаар III, IV хорооллыг дулаан, эрчим хүчээр хангах хэмжээний хэмнэлт хийх боломжтой
 
Торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй автомашинуудыг МАРГААШААС хөдөлгөөнд оролцуулахгүй
Торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй автомашинуудыг МАРГААШААС хөдөлгөөнд оролцуулахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.