Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашины ослоор хоёр хүн газар дээрээ амь насаа алдаж, 14-31 насны дөрвөн хүн гэмтжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 35 секунд

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн Тошилтын хөтөл гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 45 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ Суудлын автомашин автозамын зорчих хэсгийн хажуу тал руу онхолдож, автомашины хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг ОБГ-т /2023.07.26/-ны өдрийн 02:56 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Увс аймгийн Хяргас сумаас Улаамгом сумын чиглэлд зорчиж явсан “Форд рэнжер” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсгийн замын хажуу тал руу онхолдож, бүхээгт нь жолооч А /43 настай, эрэгтэй/, зорчигч Х /56 настай, эмэгтэй/ нар хавчуулагдаж нас барсан байсныг 20 минут ажиллан цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн бөгөөд зорчигч С /31 настай, эмэгтэй/, Б /23 настай, эрэгтэй/, Ш /17 настай, эрэгтэй/, Э /14 настай, эрэгтэй/ нарыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.

Иймд иргэд та бүхэн орон нутгийн замд зорчихдоо замын хөдөлгөөний дүрмээ баримталж, соёлтой оролцохыг мөн хайртай дотнын хүмүүс, гэр бүлээ эрсдэлээс хамгаалахыг сануулж байна.

Хөвсгөл нуурын гүнд 28 жил болсон “Зил-130” автомашиныг татан гаргажээ
Хөвсгөл нуурын гүнд 28 жил болсон “Зил-130” автомашиныг татан гаргажээ
 
ДҮР: Жүжигчин Ц.Ганзориг “Овжин охид“-ын Сампилын дүрээ 23 жилийн дараа эргэн дурслаа ...
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.