Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байнгын хороодын дарга нарыг сонгон Улсын Их Хурлын Анхдугаар чуулган өндөрлөв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 58 секунд


Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы долдугаар сарын 9-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Байнгын хороодын даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн баталсан.

Уг хуулиар Улсын Их Хуралд Аюулгүй байдал, гадаад бодлогын; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн; Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын; Ёс зүй, сахилга хариуцлагын; Инновац, цахим бодлогын; Нийгмийн бодлогын; Төрийн байгуулалтын; Төсвийн; Үйлдвэржилтийн бодлогын; Хууль зүйн; Эдийн засгийн гэсэн 11 Байнгын хороотой ажиллахаар нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын бүх Байнгын хороо үдээс хойш хуралдаж, Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн. Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороодын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Нийгмийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нар нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Ингээд Байнгын хорооны даргад нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

  1. Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Баагаагийн Баттөмөр;
  2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Хаянгаагийн Болорчулуун;
  3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Жамъянгийн Мөнхбат;
  4. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ;
  5. Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ням-Осорын Учрал;
  6. Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Мөнхөөгийн Оюунчимэг;
  7. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалан;
  8. Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхлан;
  9. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Баттогтохын Чойжилсүрэн;
  10. Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Сандагийн Бямбацогт;
  11. Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Жамбалын Ганбаатар нар Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3-88.7 саналаар тус тус сонгогдов.

Иймээс энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсан тооцож, төслийн эцсийн найруулгыг сонслоо.

СЕХ-ноос УОК, Онцгой байдлын ерөнхий газарт талархал илэрхийллээ
СЕХ-ноос УОК, Онцгой байдлын ерөнхий газарт талархал илэрхийллээ
 
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад зун  айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад зун айлчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.