Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Борооны улмаас есөн уулзварын гэрлэн дохионд гэмтэл гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Их хэмжээний бороо орсны улмаас өнөөдөр буюу 2023 оны долоодугаар сарын 24-ний өдрийн 08 цагийн байдлаар 9 уулзварын гэрлэн дохио цахилгааны кабельд гэмтэл гарсан байна. Үүнд:

  • ШУТИС уулзвар,
  • 10 дугаар хорооллын уулзвар,
  • Сансарын тунелын баруун уулзвар,
  • 2 дугаар төрхийн уулзвар,
  • Нарны гүүрний баруун болон зүүн доод уулзвар,
  • Гэмтэл согог судлалын үндэсний төвийн уулзвар,
  • 1 дүгээр хорооллын арын замтай холбосон уулзварууд гэмтэл гарсан байгааг хэвийн ажиллагаанд оруулахаар шуурхай ажиллаж байна.

"Улаанбаатар хотод 2023 оны зуны их засварын хугацаанд шинээр татах дулааны гол шугам сүлжээг солих ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн V хороо СУИС уулзвар, Хүнсний 4 дүгээр дэлгүүр уулзваруудын гэрлэн дохиог түр хугацаагаар унтрааж буулгасан байгаа тул жолооч болон явган зорчигч та цагдаагийн биет зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохиог баримтлан замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу" гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

УБЦТС: Тоггүй 27 мянга гаруй өрх, ААН-ийн цахилгааныг бүгдийг нь сэргээгээд байна
УБЦТС: Тоггүй 27 мянга гаруй өрх, ААН-ийн цахилгааныг бүгдийг нь сэргээгээд байна
 
Сүхбаатар дүүргийн иргэд аравдугаар сараас  шинэ амбулаториор үйлчлүүлнэ
Сүхбаатар дүүргийн иргэд аравдугаар сараас шинэ амбулаториор үйлчлүүлнэ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц