Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБЦТС: Тоггүй 27 мянга гаруй өрх, ААН-ийн цахилгааныг бүгдийг нь сэргээгээд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Өчигдөр орсон борооны улмаас зарим газрууд үерт автаж, эрсдэлтэй байж болзошгүй газруудын тогийг хязгаарласан. Улмаар усыг соруулж дууссаны дараа цахилгааныг өгнө гэж байв. Тэгвэл УБЦТС-аас "Цаг уурын өнөөдрийн нөхцлөөс шалтгаалан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийт 54 дэд өртөө, 14132 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүчдэлээс тасалсны 53 дэд өртөө, 10020 хэрэглэгчийн хэрэглээг сэргээсэн. Хүчдэл сэргээх боломжгүй эрсдэлтэй буюу зоорийн давхарт нь ус орсон, цахилгааны щит усанд автсан байруудын усыг соруулж дууссаны дараа залгах боломжтой 22 дэд өртөө, орон сууцны 43 байрны 4112 хэрэглэгч байна.

Эдгээр хэрэглэгчдийн байршлыг тоймловол СБД-ийн 1-р хороонд 3 байр, БЗД-ийн 43-р хороо, ХУД-ийн 15-р хороо Рапид харш хотхоны 4 байр, 2, 3, 10-р хороонд 5 байр, БГД-т 8 байр байна.

Борооны улмаас нийт 18 фидерт гэмтэл гарч, 27056 хэрэглэгч хүчдэлгүй байсныг бүгдийг нь сэргээгээд байна. УБЦТС ТӨХК шуурхай үйлчилгээ, үзлэг, засварын бригадуудын хүчийг нэмэгдүүлж, тасралтгүй ажиллалаа" гэжээ.

СХДЭМТ: 1.4 тэрбум төгрөг төсөвт суулгаж хүзүүвч, таазаа хийлгүүлж, 2022 онд дуусгасан боловч нэг борооноор хананаасаа ус гоожиж усанд автлаа. Тухайн компаниар хохирлоо барагдуулах болно
СХДЭМТ: 1.4 тэрбум төгрөг төсөвт суулгаж хүзүүвч, таазаа хийлгүүлж, 2022 онд дуусгасан боловч нэг борооноор хананаасаа ус гоожиж усанд автлаа. Тухайн компаниар хохирлоо барагдуулах болно
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.