Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хязаалан насны уралдаанд Говь-Алтай аймгийн уяач Д.Жаргалсайханы Халтар үрээ түрүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хязаалан морьдын уралдаанаар эхэлсэн.

Тэгвэл хурдан хүлгүүд барианд орсон бөгөөд айргийн тавд хурдалсан морьдыг танилцуулъя.

  1. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Д.Жаргалсайханы Халтар хээр үрээ
  2. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы Тогоруу халзан үрээ
  3. Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Х.Бөхбатын Хүрэн үрээ
  4. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Ж.Дэмбэрэлсайханы Бор үрээ
  5. Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Г.Ариунболдын Бор халзан үрээ айрагдаж, наадамчин олноо баясгалаа.

Ташрамд дурдахад, Үндэсний их баяр наадмын хязаалан насны уралдаанд 240 хурдан морь бүртгүүлснээс шүдэлгээгээр 80 орчим хурдан үрээ хасагдаж, 138 хурдан хязаалан гарааны зурхайгаас хөдөлсөн юм.

ШУУД: “ME FORUM-2023” чуулган “Хөрөнгө оруулалт ба дэд бүтэц“ сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжилж байна
ШУУД: “ME FORUM-2023” чуулган “Хөрөнгө оруулалт ба дэд бүтэц“ сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжилж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд