Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Төрболд: Аваагүй найман ишигний төлөө эцэг, эхийг маань 2-2.6 жил цагдан хорих шийдвэр гаргачихлаа. Үнэн учрыг олж өгтөл суулт зарлана

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 53 секунд

Хэнтий аймагт найман ишигний хэрэгт хэлмэгдсэн гэх иргэдийн ар гэрийнхэн өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэн Г.Төрболд "Манай мал хөрш айлын малтай нийлсэнтэй холбоотойгоор үүссэн маргааны үеэр цагдаагийн алба хаагчид ирж, малыг маань салгаж өгснөөр хоёул хохиролгүй гээд салцгаасан. Гэтэл түүний ард биднээс найман ишиг нэхэмжилсэн. Цагдаа дахин ирээд манайд найман ишиг нь байсан гэж үзээд хэрэг үүсгэсэн. Мал нийлсэн үеэр манайхаас 61 хонь алга болсон. Эдгээр хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар, хууль шүүхийн байгууллагууд салган шалгасан. Гэвч найман ишигний гэх хэрэгт ээжид маань 2.6 жил, аав маань хоёр жил цагдан хорих шийдвэр гарсан. Ард нь манай 80 настай эмээ, дүү нар маань. Одоо 12 настай эрэгтэй дүү маань мал дээрээ ганцаараа үлдсэн. Ийм байдалд хүргэсэн хууль, шүүхийн байгууллагад би маш их гомдолтой байна. Эцэг эх маань айлын мал хулгайлж, үрэн таран хийчихсэн байсан бол гомдоллоод байх зүйл байхгүй. Гэтэл тийм зүйл байхгүй. Ээж, аавыг хориход орсноос хойш дүү маань юу ч идсэнгүй. Бид бүтэн нойртой хоносонгүй. Энэ хүмүүсийн ард бүхэл бүтэн амьдрал байдгийг мэдэхгүйгээр шууд барьж, хорьчихлоо. Одоо би хаана хандахаа үнэхээр мэдэхгүй байна.

Хэнтий аймгийн шүүх, прокурор, цагдаа нарт итгэхгүй байгаа. Газар усны маргаан, хилс хэрэг, манай гэр бүлийнхнийг ялгаварлан гадуурхсан энэ асуудлын араас зөндөө явж байгаа. Одоог хүртэл нааштай хариу, шийдвэр байхгүй. Манай 61 хонь алга болсон гомдлоо өгсөн боловч өргөдөл нь байхгүй. Гэтэл 8 ишигний өргөдөл нь байгаа.

Хэнтий аймагт шударга шүүх, прокурор байхгүй бол би хандах ёстой газарт нь хандана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Х.Нямбаатар сайдад хандахаар ирсэн. Эцэг эхийг маань хэргийн үнэн учрыг олж өгтөл би талбай дээр суулт зарлана. Бидэнд өөр хийж чадах юм алга. Хаа сайгүй хүнд суртал, танил тал шаардаж байна.

Найман ишигний төлөө эцэг эхийг маань 2-2.6 жил цагдан хорих шийдвэр гаргасныг эсэргүүцэж, суулт зарлана" гэлээ.

ШУУД: Тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн нэмэгдэлтэй холбогдуулан тайлбар хийж байна
ШУУД: Тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн нэмэгдэлтэй холбогдуулан тайлбар хийж байна
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.