Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын жуулчид зорчиж явсан автомашин УАЗ маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, 2 хүн гэмтжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 34 секунд

БНСУ-ын хоёр жуулчин зорчиж явсан автомашин УАЗ маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн осол гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны долоодугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 35 минутад Төв аймгийн Аргалант сум, Уушгийн хөтөл гэх газарт “Зам тээврийн осол гарсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн. Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад Улаанбаатараас Өвөрхангай аймгийн чиглэлд зорчиж явсан Toyota маркийн тээврийн хэрэгсэл Булган аймгаас Улаанбаатар чиглэлд зорчиж байсан УАЗ маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байжээ. Улмаар УАЗ маркийн тээврийн хэрэгслийн жолооч 61 настай, эрэгтэй “Т” болон орчуулагч 37 настай, эмэгтэй “Б” нар гэмтэж эмнэлэгийн байгууллагад эмчлүүлж байна.

УАЗ маркийн тээврийн хэрэгсэлд Солонгос улсын 2 иргэн зорчиж байсан бөгөөд гэмтэж бэртээгүй байна. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.

Иргэд иргэд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ учирч болзошгүй эрсдэлийг сайн тооцоолох, хурд хэтрүүлэхгүй байх, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

СГЗ Л.Балхжав “Амин хайрын эх орон”, “Бурхан эх орон”, “Миний Монголын наадам” хөгжмийн бүтээлээрээ ТӨРИЙН ШАГНАЛ хүртлээ
СГЗ Л.Балхжав “Амин хайрын эх орон”, “Бурхан эх орон”, “Миний Монголын наадам” хөгжмийн бүтээлээрээ ТӨРИЙН ШАГНАЛ хүртлээ
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.