Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БЗД: Аялагч, амрагчдын энддэг 8 хар цэгийг камержуулна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 15 секунд

2020-2022 оны хугацаанд Баянзүрх дүүргийн хэмжээнд гол дагасан 8 байршилд 24 иргэн эндсэн харамсалтай мэдээлэл байна. Жил ирэх тусам гол дагасан амрагч, аялагч нар нэмэгдэхийн хэрээр эндсэн иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Энэ хүрээнд БЗД-ийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүд 20-р хороо Туул гол дагуу газар дээр нь ажиллаж амрагч, аялагч нарын аюулгүй байдлыг сахиулах тал дээр тодорхой ажлуудыг хийхээр болсон байна. Тухайлбал,

1. Дроны хяналтыг сайжруулах

2. Чанга яригчаар тогтмол мэдээлэл өгөх

3. Аялагч, амрагчдын энддэг 8 хар цэгийг камержуулах

4. Олон улсад мөрдөгдөж буй эрэг хамгаалагч буюу Coast Guard-тай болох

5. Нэгдсэн цамхаг ажиллуулж 2-3км радиуст 24 цаг хяналт шалгалт хийх зэрэг ажлуудыг үе шаттайгаар хийнэ.

Дээрх ажлуудыг бүрэн хийж хэрэгжүүлж чадвал гол дагасан аялах, амрах иргэд эндэх байдлыг арилгаж чадна гэж үзжээ.

АЙЛЧЛАЛ: Гангийн үйлдвэр байгуулах чиглэлд БНХАУ-ын Жөжян мужийн Нинбо хоттой хамтарч ажиллахаар тохиролцов
АЙЛЧЛАЛ: Гангийн үйлдвэр байгуулах чиглэлд БНХАУ-ын Жөжян мужийн Нинбо хоттой хамтарч ажиллахаар тохиролцов
 
ОЮУНЫ ОЛИМПЫН АВАРГА Н.МӨНХШҮР, Н.ЭНХШҮР: Ой тогтоолтын спортоос хүртэх боломжтой бүх амжилтыг гаргасан ч бүрэн нөөц бололцоо, чадвараа хараахан харуулж чадаагүй байна