УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны дөрөвдүгээр сард Улстөрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан. 2005 оноос хойш энэ хуулинд өөрчлөлт ороогүй.
1. Нам байгуулах, бүртгэх- Өргөн баригдаж байгаа хуулинд намыг бүртгэхдээ СЕХ хянаад УДШ бүртгэхээр байсан. Ажлын хэсэг яриад намууд материалаа шууд УДШ-д өгч, дээд шүүх бүртгэдэг байхаар оруулсан. Үүнийг бүлэг дэмжлээ.
2. Намыг идэвхгүйд тооцох- Улстөрийн намыг хариуцлагатай болгохын тулд 3 үйл ажиллагааных нь асуудлаар идэвхгүйд тооцно.
- Хоёр удаагийн сонгуульд оролцоогүй бол
- Нам нь дотооддоо их хурлаа хийж, дотоод ардчиллынхаа талаар ажил хийгээгүй бол
- Сүүлийн хоёр жил санхүүгийн тайлангаа аудитын хороонд өгөөгүй бол улстөрийн намыг идэвхгүйд тооцно" гэлээ.