Үндэсний бөхийн журамтай холбоотой салбар комиссын мэдээллийг хүргэж байна. Энэ үеэр ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг "Бөхийн ам авахтай холбоотой өөрчлөлт орж байгаа. Дэлгэц дээр гарч ирэх бөхчүүдээс шууд сонгоно. Дөрвөн минут, нэмэлт нэг минут өгнө. 4+1 минутанд сонголтоо хийхгүй бол хоёр удаа ухарна. Өөрийнхөө ам авах бололцоог л хойшлуулж байна гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд уламжлалт байдлаар дуудаад явж болно. Энэ нь хүнтэй харьцахгүйгээр ам авах нөхцлийг нь бий болгож өгч байгаа. Ам авч буй байдлыг олон нийтэд нээлттэйгээр дэлгэцээр цацаж харуулна. Хоёрдугаарт, ам авахдаа харилцаа холбооны буюу утас ашиглахыг хориглож байгаа" гэлээ.
П.Сайнзориг: Нэг бөх таван минутад ам авна, ам авахдаа харилцаа холбооны буюу утас ашиглахыг хориглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.