Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: Англи хэлийг хуульд заавал тусгах шаардлагагүй буюу сургалтын хөтөлбөрөөр явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг МАН-ын бүлгээс гаргалаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 50 секунд

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Бүлгийн хуралдаанаар Боловсролын Ерөнхий хуулийн төслийн АНГЛИ ХЭЛ үндсэн гадаад хэл байх тухай заалтын талаар хэлэлцсэн юм. Улмаар Англи хэлийг хуульчлах шаардлагагүй, сургалтын хөтөлбөрөөр явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгээс гаргалаа.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүх зүйлийг хуульчлах боломжгүй. Англи хэлийг, нэгдүгээр ангиас нь орох уу, гуравдугаар ангиас нь орох уу гэдгийг Боловсролын байгууллага өөрсдөө шийднэ. Хүүхдийн нас, сэтгэхүй, боловсон хүчин, материаллаг бааз зэргээ харгалзан үзээд хэддүгээр ангиасаа орохоо өөрсдөө шийдэг" гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-ын айлчлал албан ёсоор эхэллээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-ын айлчлал албан ёсоор эхэллээ
 
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.