Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэнгийн төрсөн өдөр тохиож байна.
А.Адъяасүрэн нь УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 3-р тойрогт Ардчилсан намаас өрсөлдөж, сонгогчдын саналаар тэргүүлэн анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Тэрээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдийн оролцоог хангах чиглэлээр нийгэмд чиглэсэн олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг нэгэн юм.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн танд төрсөн өдрийн мэнд хүргэе!
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1992 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын бүрэн дунд сургууль
- 1996 онд Монгол Улсын Багшийн Их Сургуулийг түүхийн багш, сэтгэл судлаач
- 1998 онд Түүхийн ухааны магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1996-1998 онд Монгол Улсын Багшийн Их Сургуульд багш
- 1997-2001 онд Монгол мэдлэгийн их сургуульд багш
- 2000-2020 онд “Номгон Санчир” ХХК-ийн захирал
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
- 2019 онд Алтан гадас одон
ГАДААД ХЭЛ
Англи, Орос