Архангай аймгийн Эрдэнэбулган сумын VII баг, “Тамир” хороолол орчим автомашины эд ангид нэг хүн хавчуулагдан нас барсан байна.
Энэ тухай дуудлага мэдээлэл ОБГ-т өчигдөр /2023.06.22/ өдрийн 08:48 цагт ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Л /36 настай, эмэгтэй/ “Пробокс” загварын суудлын автомашинтай замын шон мөргөж автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 10 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчид шилжүүлэн өгчээ.
Иймд жолоочид та бүхэн хурдаа тохируулан гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.