Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг "ҮАБЗ-өөс бидэнд чиглэл, зөвлөмж өгсний дагуу л бид англи хэлний заалтыг байнгын хорооны хурал дээр унагасан. Ажлын хэсгийн ахлагч мэдэж байж яагаад ингээд попроод байдаг юм бэ" хэмээлээ.
Сануулахад, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанд англи хэлийг үндсэн хэл болгох заалтыг дэмжээгүй гишүүдийг нэг нь УИХ-ын гишүүн С.Чинзориг юм.
С.Чинзориг: ҮАБЗ-өөс бидэнд чиглэл, зөвлөмж өгсний дагуу л бид англи хэлний заалтыг байнгын хорооны хурал дээр унагасан ‼️‼️
Ажлын хэсгийн ахлагч мэдэж байж яагаад ингээд попроод байдаг юм бэ ⁉️⁉️@UKhurelsukh @Zandanshatar @OyunerdeneMN @AmaraaDshzvg pic.twitter.com/6VIXtvCn8C
— UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) June 22, 2023