Нисэхийн аюулгүйн тойрог дээр үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийг мөргөөд ЗУГТСАН хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо "Нисэхийн аюулгүй тойрог дээр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч “Э”-г мотоциклтой хүн мөргөөд зугтсан" гэх дуудллага, мэдээллийг өнөөдөр бүртгэгдсэн байна.
Тиймээс Тээврийн цагдаагийн алба шалгаж, уг этгээдийг эрэн сурвалжилж байна. Дээрх этгээдийг таньж, мэдэх хүн Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон 94494455 дугаарт мэдээлэхийг хүсье гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Мөргүүлсэн цагдаагийн алба хаагчийн толгой болон нуруу гэмтсэн. Эмнэлэгийн тусламж үзүүлэхээр эмнэлэгт хүргэсэн байна.