Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж өндөрлөсөн. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны М.Баяраа,
“Үндэсний их баяр наадмын Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хороог ахлан ажиллаж байна. Автомашины зогсоолын төлөвлөлтийг хийсэн. Мөн холбогдох байгууллагууд замын засвар, арчилгааны ажлуудаа хийж байна. Долоодугаар сарын 08-н гэхэд ажил бүрэн дуусна” хэмээв.
Гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаас 12 байршилд тохижилтын ажлыг эхлүүлээд байгаа бол дөрвөн байршилд бэлтгэл ажлыг хангаж байна. Хүүхдүүд тоглодог болон өмнө нь хогийн цэг байсан газруудыг тохижуулж байгаа юм. Түүнчлэн зөвхөн гэр хороолол гэлтгүй орон сууцны хороололд ч нэмж бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах хэрэгцээ, шаардлага байгааг хэлж байв. Иймээс судалгаа хийж байгаа аж.