Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нарангэрэл: Коронавирус мутацид орж, агааргүй, харанхуй битүү орчинд хурдан тархаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 54 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал,  тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл : Дэлхийн 216 улсад коронавирусний халдвар бүртгэгдсэн байна.  Өнөөдрийн байдлаар 11 сая 339 мянган хүн өвчилж, 532 мянган хүн нас барсан байна. Одоогоор 4.4 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна.  Сүүлийн 24 цагт 156  мянган хүн шинээр өвчилсөн 3 мянга гаруй хүн нас барсан. 

Мөн сүүлийн 24 цагт АНУ-д 57 мянган тохиолдол, Бразилд 48 мянган тохиолдол, Энэтхэгт 24 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж өвчлөл эрчтэй нэмэгдсэн эхний гурван улс болж байна.

АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн эрдэмтэд мэдээлэхдээ “ялангуяа залуучууд амны хаалт зүүх, зай барих, олноор цуглахгүй байх зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй баар цэнгээний газраар үйлчлүүлж шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж байна” гэв.  Тухайлбал, Мичиганд 1 бааранд 158 хүн коронавирусний халдвар авсан байна. Үүнтэй холбоотойгоор нэлээн олон мужид эмнэлгийн орны ачаалал нэмэгдсэн байна. Мөн Австралид 3 мянган хүн амьдардаг нийтийн орон сууцанд коронавирусний халдвар тархсан байна. 

Эдгээрийг АНУ, БНСУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн эрдэмтэд мэдээлэхдээ “коронавирус мутацид орж агааржуулалтгүй, харанхуй битүү, хүн олноор цугларсан орчинд маш хурдан тархах хэв шинжид орж байна” гэсэн.

Харин ОХУ-д сүүлийн 24 цагт 6632  хүн шинээр халдвар авч 168  эндсэн байна.  Монгол Улстай хил залгаа Тувад 110 тохиолдол, Буриадад 37 тохиолдол,  Читид 49 тохиолдол тус тус шинээр бүртгэгдсэн байна.
Манай улсын хувьд  өчигдөр 233  хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалт руу шилжиж, 316 хүн шинээр ажиглалтанд орсон. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 2697  иргэн ажиглалт, тусгаарлалтанд байна.

Цэргийн төв эмнэлэгт 88 хүн эмчлэгдэж байна. 3 хүний биеийн байдал хүнд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Эдгээр хүмүүст 14 их эмч, 42 асрагч, сувилагч нар эмчилгээ үзүүлж байна. 

24 цагийн 119 дугаарын утсанд 199 дуудлага ирсэн байна. Эдгээр дуудлага эмнэлзүйн шинж тэмдэг, зусланд гарах зөвлөмжийн талаар мэдээлэл авсан. 

Харин шуурхай дуудлагын 119 аппликейшнд БНСУ,  АНУ улс оронд буй монгол дөрвөн иргэнээс  дуудлага ирж эмнэлзүйн мэдээлэл авсан. 

 

Улсын баяр наадмаар барилдах бөхчүүдийг
Улсын баяр наадмаар барилдах бөхчүүдийг "Гэнэтийн ослын даатгал"- д хамруулна
 
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ  1000 болж нэмэгдэнэ
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ 1000 болж нэмэгдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.