Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Усанд осолдсон 7 настай хүүг эрэн хайх ажиллагааг түр ЗОГСООЖЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул багийн “Найман толгой” гэдэг газар өсвөр насны хүүхэд живсэн тухай дуудлага энэ сарын 09-ний өдрийн 15:38 цагт аймгийн онцгой байдлын газарт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн нийт 20 хүн, 4 автомашин, 1 завьтайгаар Д /7 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг энэ сарын 12-ны өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 20:30 цаг хүртэл осолдсон “Найман толгой” гэдэг газраас “Хилэнгийн гүүр” гэдэг газар хүртэл 50 км-т “Дэлгэр” мөрний усаар завиар, голын эрэг дагуу явганаар зохион байгуулж, нийт 20 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна.

УЕПГ: Гадаадын хөрөнгө оруулалттай ААН хохирсон хэргийг хянах ажлын хэсгийг байгуулагдлаа
УЕПГ: Гадаадын хөрөнгө оруулалттай ААН хохирсон хэргийг хянах ажлын хэсгийг байгуулагдлаа
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.