Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баабар VS З.Энхболд: С.Баярцогтыг шоронд хийх санаа Женкогийнх биш, З.Энхболдын “бүтээл“ гэв

Ангилал
Social pop
Огноо
Унших
2 минут 4 секунд

No description available.ЕТГ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболд өнөөдөр өөрийн твиттер хуудаснаа Замын-Үүд дэх ачаа тээврийн машины оочир 10 гаруй км үргэлжилж байгаа нөхцөл байдалд "Боомт сэргээд оочиргүй болоогүй юм уу" хэмээн илэрхийлээд амжсан. Гэвч тус асуудалд нийтлэлч Б.Баабар "Ачаа бараагаа төмпөнгөөр зөөж ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж боомт хаасан гар чинь энэ өөрөө биз дээ" хэмээн илэрхийлснээс тэд нэгнээ цахим сүлжээнд "дисслээд" амжив. Ингэхдээ тус асуудалд Сангийн сайд асан С.Баярцогт болон Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарыг ч "татан оролцуулав".

ЕТГ-ын дарга асан З.Энхболд "Чам шиг мөнгө өгөхөөр хуцдаг нохой биш, хааяа бас эх орноо бодмоор юм, төлбөртэй хуцсаар байгаад овоо мөнгөтэй болоо биз дээ" гэсэнд нийтлэлч Баабарын зүгээс "Төлбөр төлөхөөр нь бас ингээд биччихлээ. Женко ЕӨК болуутаа надтай уулзаж Баярцогтыг тамгийн газрынхаа даргаар тавих хүсэлтэйгээ хэлэн асууж байсан. Баярцогтыг шоронд хийх санаа Женкогийнх биш. Түүнд оноосон 10 жилийн гяндан бол Зикагийн бүтээл гэж боддог" хэмээн хариулсан юм.

Харин З.Энхболдын зүгээс "Ерөнхийлөгч асан Баттулгатай ярилаа. Баабартай уулзаж энэ талаар ярилцаагүй гэж байна. Зөнөөд зохион бичдэг болжээ дээ" гэсэн юм. Б.Баабар үргэлжлүүлэн "Төлбөр төлөхөөр нь ингээд биччихлээ. ҮЗХ-ийн гишүүнээр сонгогдоод ороод ирэхэд нь Зика вирус шууд хасаж байв. Зика Баярцогт 2 Сэлэнгийн 10 жилд хамт сурч байсан. Баярцогт Москва, Зика Севердловскт сургуульд явсан учир насаараа хонзогнодог. 40 гаруй жил өнгөрчихөөд байхад" гэв.

77 настай дугуйчин Ш.Жамбал: Түгжрэлд саатахгүй ийм сайхан унаа байхад машинаар яах билээ
77 настай дугуйчин Ш.Жамбал: Түгжрэлд саатахгүй ийм сайхан унаа байхад машинаар яах билээ
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.